Нойрны өр

Dorjbalam Gansukh
2 min readNov 27, 2020

--

Нойр бол нэн чухал хэрэгцээ гэдгийг одоо та бид бүгд мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Хүн заавал унтаж амрах ёстой ба насны хувьд унтах цаг нь өөр өөр байдаг талаар өмнөх нийтлэлүүд дээр дурьдаж байсан билээ. Хэрвээ уншиж амжаагүй бол энд дараад унших боломжтой.

Насанд хүрэгчдийн хувьд хамгийн багадаа 6 цагийн нойр авах ёстой байдаг ба үүнээс бага цагаар унтах нь хүнийг нойрны өрөнд оруулж байдаг. Нэгэнт нойрны өрөнд орсон бол заавал илүү цагаар унтаж өрөө барагдуулах шаардлагатай ёстой. Өөрөөр хэлбэл та өнөөдөр 1 цаг дутуу унтсан бол маргааш нь заавал унтах 8 цаг дээрээ нэмээд 1 цаг илүү унтаж байж өрөө төлж барагдуулах юм.

Хэрэв өрөө төлж барагдуулж чадахгүй дутуу нойртой яваад байвал өр улам нэмэгдэж архаг ядаргаа бий болгодог. Ядаргаа нь хүний ажлын бүтээмж, сэтгэлгээ, гоо сайхан зэрэгт өндөр хор нөлөө үзүүлдэг гэдгийг та бид бүгд мэднэ.

Ихэнх хүмүүс дутуу нойртой яваад байвал аяндаа дасна хэмээн том эндүүрснээс болж ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй байдаг.

Тиймээс дутуу нойртой хоносон л бол түүнийгээ аль болох хурдан хугацаанд нөхөж байхыг зөвлөж байна.

Дээрх мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор холбогдож авах боломжтой.

Instagram: Perseveringvuli

--

--

Dorjbalam Gansukh
Dorjbalam Gansukh

Written by Dorjbalam Gansukh

Өөртөө хэрэгтэй зүйлс

No responses yet