Монголын ардчилал миний нүдээр

Dorjbalam Gansukh
2 min readJul 31, 2021

--

Хүний салшгүй эрх болох амьд явах, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өмч хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, шударга шүүхээр шүүлгэх зэрэг эрхээ ямар ч хөндлөнгийн саадгүй, хараат бусаар эдлэх боломжтой байх нь ардчиллын мөн чанар гэж боддог. Монгол улсын ардчилал ид насан дээрээ явж буй энэ цагт ухаан орж ажиглаж, амьдарч байгаа минь туйлын завшаантай, сонирхолтой, талархууштай хэрэг билээ.

Ардчилсан нийгэмд засгийн газар нь иргэддээ үйлчилж, эрх ашгийг нь хамгаалж, эрхээ эдлэхэд нь тусалдаг. Үүний хариуд иргэд нь төр, засагтаа итгэл үзүүлж, дэмжиж байгаагаа илэрхийлэн татвар төлөх ба хамгийн чухал ард түмэн засгийн газарт үйлчилдэггүй. Гэвч миний таньж, мэдсэн өнөөгийн ардчилал төр нь иргэдээ хянаж, татвар төлөгчдийн мөнгө эрх мэдэлтнүүдийн хөрөнгө болж, эрх мэдлийн төлөө баг зүүсэн хуурамч дүрүүдийн тэмцэл болж өсөн торниж байна. Иргэд нь төр засгаа хянаж чадсан улс оронд жинхэнэ ардчилал бий болдог гэдэг. Гэтэл бидэнд тэрхүү боломжийг олгохгүй байна. Жагсаал цуглаан хийж эсэргүүцсэн ч түүнийг үл тоох, эсвэл өөрт ашигтай байдлаар ашиглаж байгаа нь туйлын харамсалтай. Хуурамч ардчиллын харанга дэлдэж ардчилсан нэртэй төрдчилсөн улс болж буй мэт.

Гэсэн ч нөгөө талаас нь харвал залуу ардчилал алдаа дутагдалтай ихтэй байгаа нь бидний залшгүй үзэх ёстой зүйл байх боломжтой. Үүнийг ажиглаж байж л дараа үе илүү буурь суурьтай ардчиллыг бий болгох арга замыг эрэлхийлж, бүтээх сэдэл төрнө гэж бодож байна.

--

--

Dorjbalam Gansukh
Dorjbalam Gansukh

Written by Dorjbalam Gansukh

Өөртөө хэрэгтэй зүйлс

No responses yet